
Дижитал эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулж буй тус сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, чанар, аюулгүй байдал хариуцсан нийт 50 мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургалтаар эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд нотлох баримтад суурилсан дотоод аудит хийх арга зүй, чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийг илрүүлж үнэлэх, залруулах арга хэмжээ төлөвлөх, хэрэгжилт болон үр дүнг үнэлэх чиглэлээр онолын мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна.
Сургалтыг Дижитал эрүүл мэндийн чанарын холбооны тэргүүн, эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлын мэргэшсэн менежер Э.Энхжаргал удирдан явуулж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын аудит нь зөвхөн алдаа, зөрчлийг илрүүлэхэд чиглэдэггүй. Харин үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тодорхойлох, нотлох баримтад тулгуурлан бодит нөхцөл байдлыг үнэлэх, цаашид сайжруулах боломжийг илрүүлж, үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй үйл явц юм.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын чанарын удирдлага, дотоод хяналт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.