
Сургалт нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүй, эерэг хандлага, харилцааны ур чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, хүнлэг, чанартай тусламж, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зорилготой.
Сургалтаар мэргэжлийн ёс зүйн зарчим, байгууллагын соёл, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах арга барил, багаар ажиллах чадвар болон нотолгоонд суурилсан хөгжлийн арга зүйн талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Сургалтыг анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг, сувилахуйн ухааны докторант С.Нармандах нар удирдан явуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтэс, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба, “Амьдралд суурилж суралцахуй” ТББ хамтран зохион байгуулж байна.