.png)
БАЯН-ОВОО СУМЫН “МАЛЧДЫН УРЛАГ, СПОРТЫН НААДАМ – 2026”
Малчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Малчдын урлаг, спортын наадам – 2026” зохион байгуулагдах гэж байна.
📅 Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
🏐 Спортын төрөл: Гар бөмбөг, дартс, олс таталт, нумт харваа.
🎤 Урлагийн төрөл: Ардын дуу, зохиолын дуу, язгуур урлаг, хөгжим, бүжиг, дуэт дуу.
🏆 Шагнал урамшуулал: Төрөл тус бүрийн эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнахаас гадна нийлбэр оноогоор тэргүүлсэн нэг багийг “Шилдэг баг”-аар шалгаруулж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
🤝 Малчид та бүхнийг өргөнөөр оролцож, авьяас чадвар, хүч хөдөлмөр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхийг урьж байна.
📌 Бүртгэлийг харьяа багийн Засаг даргаар дамжуулан хийнэ.