
📢МОТОЦИКЛ, МОПЕДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА
✅ Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын А/1907 дугаар захирамжаар сумдын суурьшлын бүсэд мотоцикл (суррон), мопед (скүтер)-ын хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо.
📅 Хориглох хугацаа:
2026 оны 12 дугаар сарын 01-нээс 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.
БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР