
Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын хууль тогтоомжийн талаарх мэдлэг, хуралдаан зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх, холбогдох байгууллагад уламжлах, шийдвэрийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах практик ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Канад–Монголын хамтарсан “МЕРИТ” төслийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхжуулах” сургалтыг 2026 оны 11-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд сургалтад Сумын ИТХ-ын мэргэжилтэн Ц.Түмэндэмбэрэл, Багийн ИНХ-ын хуралдааны дарга З.Цэвэлмаа, М.Амарбат, Д.Ундрахжаргал нар оролцлоо.
Сургалтаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн С.Дондов “Хүний эрхийн тухай ойлголт”, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн аудитын газрын дарга С.Нямбаяр “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, практик асуудал”, Удирдлагын академийн доктор, дэд профессор М.Баянмөнх, ахлах багш Ё.Батсүх нар “Удирдах ажилтны манлайлал”, “Үр дүнд суурилсан төлөвлөлт”, Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх "“БИНХ-ын дарга нарын эрх, үүрэг”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын байцаагч А.Жавчивдорж “Газрын тухай хууль журамд БИНХ-ын эрх, үүрэг”, Аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн О.Отгонжаргал “Багийн түвшинд Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх нь”, Байгаль орчны газрын мэргэжилтэн Т.Эрдэнэзаяа “Байгаль орчны чиглэлээр анхаарах асуудал”, Прокурорын газарын Ерөнхий прокурорын орлогч Э.Нямбилэгт “Авлига гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх нь”, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтүвшин “Хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалалт”, Аймгийн Цагдаагийн газрын Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Цэвэлмаа “Өсөлттэй байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга” сэдвээр сургалт мэдээлэл өгч, сургалтын төгсгөлд оролцогчдын санал, асуултад хариулах хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Сургалтаас гарч буй гол үр дүн:
БИНХ-ын дарга нарын хүний эрх, нутгийн өөрөө удирдах ёс, холбогдох хууль тогтоомжийн мэдлэг, ойлголт нэмэгдэж, Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд нийцүүлэн зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, иргэдийн оролцоог хангах практик ур чадвар дээшилж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргах үйл явцад тусгах, орон нутгийн тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх арга барил сайжирч, БИНХ-ын дарга нар орон нутгийн түвшинд сайн туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.