
21 аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнүүдэд салбарын цахим системийн үйл ажиллагаа, ашиглалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө олгох сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар газрын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, цахим системүүдийн хэрэглээ болон газар зохион байгуулалтын төлөвлөлтийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын цахим систем ашиглах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэв.