ЭРЛЭЛТИЙН БАТЛАХ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮНДЭТГЭЛТЭЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.💍✨
⭐️Халзан сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн О.Энхжин, Улсын бүртгэгч Ц.Шижирмаа болон Соёлын төв хамтран гэр бүлийн үнэ цэнэ, хариуцлагыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор "Гэрлэлтийн батлах гардуулах ёслол"-ын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд
Халзан сумын 1-р багийн иргэн Б.Уламбаяр, түүний гэргий Б.Энхзул нар төрийн хүндэтгэлийн тайзнаа гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулж, гэрлэлтийн батлахаа гардан авлаа.
⭐️Мөн арга хэмжээний үеэр гэр бүлийн харилцаа, хариуцлага, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн танилцуулга болон олны танил эрхмүүдийн гэр бүлийн үнэ цэнэ, нандин харилцааны тухай хуваалцсан хүртээмжтэй подкаст нэвтрүүлгийг залуу хосууд болон оролцогчдод бэлтгэн хүргэсэн юм.