
Эмийн гаж нөлөө ямар шинж тэмдгээр илэрч болох вэ?
Эмийн гаж нөлөө дараах байдлаар илэрч болно:
→ Арьсны өөрчлөлт
→ Ходоод, хоол боловсруулах замын зовуурь
→ Нойр болон сэтгэл санааны өөрчлөлт
→ Амьсгал болон зүрхний судасны үйл ажиллагаатай холбоотой шинж тэмдэг
→ Шинжилгээний үр дүнд илрэх өөрчлөлт
Эмчлүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн эмийн гаж нөлөө хэрхэн илэрч болохыг мэддэг байх нь гаж нөлөөг эрт илрүүлэхэд тусална.
Эмийн хамт дагалддаг хэрэглэх заавар, эмчлүүлэгчид зориулсан мэдээлэлтэй танилцаж, шинээр илэрсэн, ердийн бус эсвэл удаан үргэлжилж буй шинж тэмдгийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд хандаарай.
Эмийн гаж нөлөөг үл тоомсорлолгүй мэдээлээрэй!