
Дүүргийн 2 дугаар хорооны Замчин, Нуурын гэр хороололд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэд бүтцийн төв”-ийн гадна инженерийн хангамжийн шугам барих ажлыг 2024 оноос “ГЦЦЭ” ХХК хийж гүйцэтгэн 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус ажилтай холбоотой шугам сүлжээний трассын дагуу Дүүргийн менежер Г.Дагвадорж болон холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж гүйцэтгэгч байгууллагад эвдэгдсэн газрын гадаргууг тэгшлэх иргэдийн зорчих хөдөлгөөний эрсдэлийг арилгах чиглэлийг “ГЦЦЭ” ХХК-ны төслийн менежер М.Амарбаясгалан ерөнхий инженер С.Ганболд нарт үүрэг өгөв.