
Аргалант багийн ИНХ 2026-11-03-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар:
1. Багийн Засаг даргын 2026 онд хийсэн ажлын тайлан
2. Аймаг, сумын аварга малчинд нэр дэвшүүлэх тухай
3. Хуц, ухнын асуудал хэлэлцэх тухай
4. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны өмнө Сумын Засаг дарга, ЗДТГ-аас сумын 100 жилийн ойн тайланг танилцууллаа.
Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дараа тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчид хуралдаандаа хүрэлцэн иргэдээ ус, ундаа, цай, халуун хоолоор дайлан, багийнхандаа ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн иргэдийнхээ дунд азтан шалгаруулах, "хөзөр"-ийн тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, шалгарсан баг, иргэдийг шагнаж урамшууллаа.