
📍ХБХХЕГ-ын харьяанд орон нутагт Архангай, Дархан, Ховд, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Өмнөговь аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 7 төв, Улаанбаатар хотод 4 төв үйл ажиллагаагаа явуулж байна.
📍 Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга А.Хишигбаяр, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн дарга З.Лхагвасүрэн, Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн дарга Т.Бодау нар төвүүдийн үйл ажиллагаа, анхаарах асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Агентлагийн дарга Т.Энхбаярт танилцууллаа.
📍Уулзалтаар агентлагийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхсайхан тус төвүүдийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний танилцуулга, салбарын хяналт шалгалт, дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.
📍Цаашид харьяа төвүүдийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, төсвийн сахилга бат, төсвийг үр дүнтэй, хариуцлагатай захиран зарцуулах мөн харьяа төвүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, ажлын уялдааг сайжруулахын зэрэгцээ Засгийн газар, яам болон агентлагаас өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмж, саналыг хэрэгжилтэд тусган, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.