
“Монгол бахархал – Бүтээлч сар” аяны хүрээнд үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардын аман зохиолын өвийг сурталчлан таниулах зорилгоор “Ардын аман зохиол – Оньсого таалцъя” боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд монгол ардын оньсого, таавраар дамжуулан суралцагчдын сэтгэн бодох чадвар, эх хэлний мэдлэгийг хөгжүүлэх, үндэсний өв соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Тус хөтөлбөрт нийт 80 суралцагч хамрагдсан бөгөөд ардын аман зохиолын уламжлалт өвийг хүүхэд, залуу үед өвлүүлэн уламжлуулах, хэл соёлын дархлааг бэхжүүлэхэд чиглэв.