
Соёлын төвийн номын сангаас “Монгол бахархал – Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, унших дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Номын сангийн нөхөр” хүүхдийн номын үзэсгэлэн дэлгэн толилууллаа.
Үзэсгэлэнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдэхүйн болон уран зохиолын ном, бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, хүүхдийн боловсрол, хөгжилд зориулсан гарын авлага, зөвлөмжийг түгээн хүргэлээ. Мөн соёлын боловсрол, үндэсний өв уламжлалаа эрхэмлэн дээдлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч ажиллав.
Тус үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхний унших соёлыг төлөвшүүлэх, мэдлэг боловсролыг дэмжих, үндэсний өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэв.