
✨“МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “БОСОО · ХӨНДЛӨН” үзэсгэлэн нь уламжлалт монгол бичиг, орчин цагийн кирилл бичгийн харилцан хамаарал, хэлний хувьсал, үгийн утгын өөрчлөлт, үндэсний соёлын ой санамж, бичгийн уламжлалын залгамж чанарыг орчин үеийн концепцын урлагийн хүрээнд эргэцүүлэн судалж буйгаараа онцлог юм.
Өнөө цагт үгийн утга гажих, уламжлалт нэр томьёо мартагдах, хэлний найруулга, бичгийн хэрэглээ өөрчлөгдөх зэрэг асуудал анхаарал татаж байна. Үзэсгэлэн эдгээр асуудлыг шүүмжлэхээс илүүтэйгээр уран зураг, холимог техникийн бүтээлүүдээр дамжуулан үзэгчдэд асуулт тавьж, өөрийн байр суурийг эргэцүүлэх боломж олгохыг зорьжээ.
⏳Хугацаа: 2026.11.06-11.29
🗺Хаана: Бий контемпорари арт галерей