
“ЭХ ХЭЛЭЭ ӨВЛӨЕ – АРДЫН АМАН ЗОХИОЛОО ТҮГЭЭЕ” ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭ
“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан монгол хэл, уран зохиол, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Эх хэлээ өвлөе – Ардын аман зохиолоо түгээе” цахим арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн 11А ангийн суралцагч Б.Нарангэрэл Монголын нэрт яруу найрагч Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг уран яруу уншиж, 8Б ангийн суралцагч Т.Эрхэмбаяр монгол түмний уламжлалт өв соёлын нэг болох хурдан морины цол дуудлагыг уран тод, цээл сайхан хоолойгоор толилууллаа.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан эх хэлний яруу тансаг илэрхийлэл, уран зохиолын үнэ цэн, монголчуудын уламжлалт ёс заншил, ардын аман өвийг олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, суралцагчдын авьяас чадвар, үндэсний өв соёлоо дээдлэх хандлагыг дэмжлээ.
Идэвх санаачилгатай оролцсон суралцагчид талархал илэрхийлье.