
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД–2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулагдсан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд–2026” арга хэмжээний хүрээнд сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бичиг соёлыг сурталчлан таниулах зорилгоор “Номын болзоонд урья” хэлэлцүүлгийг Э.Одончимэг багштай 8Б ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр сурагчид уншсан номынхоо агуулга, утга санааны талаар ярилцаж, өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ хуваалцан, номоор дамжуулан мэдлэг, мэдээллээ баяжууллаа.
Мөн арга хэмжээний хүрээнд хүүхдийн номын үзэсгэлэн, бийрийн бичгийн үзэсгэлэн, “Баянголын алтан намар” гар зургийн үзэсгэлэнг тус тус дэлгэн толилуулж, сурагчдад ном, үндэсний бичиг соёл, уран бүтээлийн үнэ цэнийг сурталчлан таниуллаа.
Тус үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон 8Б ангийн сурагчид болон хамтран ажилласан Э.Одончимэг багшдаа талархал илэрхийлье.