
“Бүтээлч сар-Бичиг соёл, Монгол бахархал” аяны хүрээнд байгууллагын албан хаагчдын үндэсний бичгээр унших, бичих мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хэрэглээг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд үндэсний бичгийн анхан, дунд шатны сургалт зохион байгуулах, өрөө бүрд толь бичиг байрлуулах, “Үндэсний бичгийн булан” тохижуулах, “Төрийн мэдээлэл”, “Хүмүүн бичиг” сонин, “Уламжлал” сэтгүүлийг захиалан уншиж судлах орчин нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн долоо хоног бүрийн шуурхай хурлын үеэр 10 минутын үндэсний бичгийн уншлага, цээж бичиг, зөв бичгийн дасгал хийж хэвшсэнээс гадна байгууллагын цахим хуудсанд байршуулж буй мэдээ, мэдээлэл, видео контентыг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хүргэж байна.
2026 оны эхний гурван улирлын байдлаар нийт 600 орчим мэдээллийн 80 орчим хувийг хос бичгээр бэлтгэн олон нийтэд хүргэжээ.