
Монгол Улсад гэмт хэргийг мөрдөх, гэмт хэрэгтнийг мөшгих эрх хэмжээ “Мөрдөх байгууллага”-д л байдаг.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй хүн хэн нэгний хувийн эд зүйлс, тээврийн хэрэгсэлд төхөөрөмж суурилуулж, байршлыг хянаж буй үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Иймд Прокурорын байгууллагаас иргэдийг “Хууль бусаар мөрдөж мөшгих” гэмт хэргийн хохирогч болох, мөн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.