
Томуу, томуу төст өвчний үед хүүхэд халуурах, ханиалгах, хамар битүүрэх, нус гоожих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Энэ үед хүүхдийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж, өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд зөв асаргаа, сувилгаа хийх нь чухал.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдад зориулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчилсөн үед хүүхдийг зөв асран сувилах зөвлөмжийг хүргэж байна.