
✅ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1208 дугаар шийдвэрээр тэтгэлэг төлөгч Д.О -гоос нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэтгэлэг авагч Г.У-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Д.О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 02 жил 07 сарын хугацаанд төлөөгүй болохыг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.О -гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох материалыг харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24487 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.О-г 20 хоногийн хугацаагаар баривчлах, 40 цаг албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.
⚖️ Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн төлбөр бөгөөд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх нь тэтгэлэг төлөгчийн үүрэг юм.
БАНКНЫ ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГАЗАР