
2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдсантай холбоотойгоор Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Прокурорын байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор хуулийн төсөлд тодорхой саналуудыг өгсөн нь хуульд тусгагдсан.
Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хэрхэн тусгасан бэ?
Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн улмаас хохирсон, холбогдсон хүүхэд аль нь ч бай хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална. Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг “Өсвөр насны хүн” гэж тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа өсвөр насны хүний эрх, дээд ашиг сонирхлыг хангана гэж хуульд тусгажээ.