✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын албан хаагчид 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Монгол бичгээр цахимд бичих нь” сэдэвт сургалтад хамрагдлаа.
✅Тус сургалтыг хэл бичгийн ухааны магистр Ү.Доржоо удирдан явуулж, “Mongolian Baiti” фонтыг ашиглан цахим орчинд монгол бичгээр бичих арга зүй, компьютерын тохиргоо хийх, үг, өгүүлбэр, бичвэр боловсруулах чиглэлээр онолын мэдлэг, практик дадлага ажил гүйцэтгэлээ.
🔖Энэхүү арга хэмжээ нь албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтөд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний хэл, бичиг, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.