
Хуралдаанаар хоёр улсын хэлэлцээрийн хэрэгжилт, Сэлэнгэ, Онон болон бусад хил дамнасан гол мөрний сав газрын усны нөөц, чанарын өнөөгийн төлөв байдал, усны нөөцийн зохистой ашиглалт, усны аж ахуйн үйл ажиллагаа болон төлөвлөж буй усны барилга байгууламжийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсын нутаг дэвсгэрт төлөвлөж буй усны барилга байгууламжийн асуудлын хүрээнд эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар “ЭГУЦС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн гишүүн М.Баттулга мэдээлэл танилцуулж, хэлэлцүүллээ.
Талууд 11 дүгээр сарын 5-ны өдөр хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, XIX хуралдааны протоколын төслийг хэлэлцэн баталгаажуулахаар төлөвлөж байна.
Энэхүү хуралдаан нь Монгол, Оросын хил дамнасан усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Захиргааны ажилтан С.Цолмон
ХОЛБОГДОХ УТАС: 75880088
ӨРӨӨНИЙ ДУГААР: 303 ТООТ
EMAIL: contact@eghpp.mn