
📢 ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ТҮМЭНЦОГТ СУМ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2 ДУГААРТ БАЙНА
2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг 61%-ийн хамрагдалттай байна.
🌟 Харин Түмэнцогт сумын хамрагдалт 85.9%-д хүрч, аймгийн хэмжээнд одоогоор 2-р т эрэмбэлэгдэж байна.
Энэхүү амжилт нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, үзлэгт идэвхтэй хамруулж буй эцэг эх, асран хамгаалагчид, эрүүл мэнд, боловсролын байгууллагын хамтын ажиллагааны үр дүн юм.
💚 Хүүхдийн эрүүл мэнд – Бидний хамтын хариуцлага.
**Хамтдаа хүүхдийнхээ эрүүл ирээдүйн төлөө!**ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 61,7% ХУВЬД ХҮРЛЭЭ
Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдын хамтарсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг 2026 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна
📊2026 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд:
- 3316 хүүхэд буюу зорилтот бүлгийн 61 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Үүнээс:
- 36сартай 625 хүүхэд буюу зорилтот бүлгийн 61,7%
- 6 настай 744 хүүхэд буюу зорилтот бүлгийн 51,0%
- 11 настай 1212 хүүхэд буюу зорилтот бүлгийн 83,9%
- 15 настай 738 хүүхэд буюу зорилтот бүлгийн
72,4 % нь тус тус эрт илрүүлэгт хамрагдсан байна.
✅Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж байна.
✅Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж эрт илрүүлэгтээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна
Түмэнцогт сумын эрт илрүүлэг сүхбаатар аймгийн хэмжээнд 85.9% хамрагдалтын хувиар 2т байна