
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийт албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх 6 төрөлт спортын тэмцээн өнөөдөр дартсын төрлөөр үргэлжиллээ.
Тэмцээнд 6 багийн 12 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлдөж шилдэгүүд шалгарлаа.
Дартсын тэмцээний төрөлд:
🥇 Ж.Гал ахлагчтай “Нэгдмэл хүч” 3 дугаар баг
🥈Т.Батнасан ахлагчтай “Хүчирхэг 13” 5 дугаар баг
🥉Б.Энхболд ахлагчай 6 дугаар баг “Шонхрууд баг”
Дартсын тэмцээнд амжилттай оролцож, өөр өөр газар, хэлтсээс бүрдсэн шинэ багийнхаа төлөө анхны ялалтуудыг байгуулсан нийт тамирчдадаа халуун баяр хүргье👏🏻👏🏻👏🏻