Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийт албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх 6 төрөлт спортын тэмцээн өнөөдөр ширээний теннисний төрлөөр үргэлжилж байна.
Тус тэмцээнд 6 багийн 12 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлдөж, шилдэгүүд шалгарлаа.
Ширээний теннис тэмцээний эрэгтэй төрөлд:
🥇 Г.Анхбаяр Газрын мониторингийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
🥈Б.Энхболд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
🥉М.Сумъяабазар Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
Ширээний теннис тэмцээний эмэгтэй төрөлд:
🥇 Г.Гэрэлтуяа Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
🥈Б.Бумням Хот байгуулалтын кадастрын систем хариуцсан ахлах мэргэжилтэн
🥉С.Мядагмаа Санхүүгийн эдийн засгийн хэлтсийн дарга нар байр эзлэн амжилттай оролцлоо.
Тэмцээн маргааш сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр үргэлжилнэ.