
Өмнөговь аймгийн Номгон суманд орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, байгалийн унаган төрх, экосистемийг бүрэн бүтэн хадгалан хамгаалах, цаашид учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, WCS Mongolia (Wildlife Conservation Society)-ийн хөтөлбөрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвлөх, доктор Б.Оюунгэрэл удирдан явуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн зохицуулалт, хамгаалалтын ач холбогдол, газар ашиглалт болон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өглө