
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зохион байгууллаа.
✅Тус сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам удирдан явуулав. Сургалтаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үнэт зүйл, зарчмыг эрхэмлэн дээдлэх талаар мэдээлэл өгч, албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.