
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрөө дараах хугацаанаас өмнө төлж барагдуулах үүрэгтэй:
1-р улирал: 4-р сарын 20-ны дотор
2-р улирал: 7-р сарын 20-ны дотор
3-р улирал: 10-р сарын 20-ны дотор
4-р улирал: 01-р сарын 20-ны дотор
Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5-ын заалтын хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрсдэл учрах тул газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь бүрэн барагдуулахыг зөвлөж байна.
Төлбөрийн нэхэмжлэхийн дугаараа лавлах бол 77887988 дугаарт хандаарай. Хэрэв иргэн таны газар цахим системд ороогүй тохиолдолд заавал газрын албанд ирж газрын төлбөрөө шалгуулна уу.
Төлбөр төлөх боломжууд:
1. https://egazar.gov.mn хаягаар хандан цахимаар төлөх
2. https://etax.mta.mn/ хаягаар өөрийн эрхээр нэвтрэн нэхэмжлэлийн дугаараар цахимаар төлөх
3. Цахимаар төлөх заавар: https://www.facebook.com/reel/1101121152861346