
📍Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн жишээг түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа, нөлөөллийн ажлын хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүнгийн уулзалт хийж, гэрээнд заасан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
1.“Азийн хүний хөгжлийн төв” НҮТБ
Чиглэл: Хөдөлмөрийн нөхөн сэргээлтийг бусад улс орнуудад (хараа, оюун, сэтгэц, хавсарсан гэх мэт) хэрхэн хэрэгждэг талаар судалж, санал боловсруулах;
2.“Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо” ТББ Чиглэл: Халамжийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хөтөлөр, загвар боловсруулах /5-аас доошгүй ажлын байр/;
3.“Реха сентер” ХХК, МУИС-ийн “Нийгмийн судалгааны хүрээлэн” ТББ
Чиглэл: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, санал зөвлөмж боловсруулах;
4.“Амжилтын гэгээн од” ТББ
Чиглэл: Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэг олгох ажил олгогчдод зориулсан цахим контент /гарын авлага/ хөгжүүлэх, түгээх;
5.“Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ
Чиглэл: Хэл яриа, сонсголгүй иргэдэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх ажлын гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах;
6.Цэгц эрдэм сургалт судалгаа технологийн төв ТББ
Чиглэл: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбох хөтөлбөр боловсруулах.


