
Дархан-Уул аймгийн ГОС ХОТ ӨЭМТ-ийн сувилагч нарын дунд “УР ЧАДВАР – АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ – ЧАНАРТАЙ СУВИЛАХУЙ” сэдэвт гардан үйлдлийн өртөөчилсөн ур чадварын үнэлгээг амжилттай зохион байгууллаа.
Тус үнэлгээний зорилго нь сувилагч нарын мэргэжлийн мэдлэг, гардан үйлдлийн ур чадвар, эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах чадамжийг үнэлэх, цаашид мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршлоо.
Үнэлгээний хүрээнд сувилагч нарын гардан үйлдлийн ур чадвар, стандартын хэрэгжилт, халдварын сэргийлэлт, хяналт болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, дадлыг үнэлж, мэргэжлийн ур чадвараа бататган ажиллалаа.
Чадварлаг сувилагч – Аюулгүй тусламж – Чанартай сувилахуй
Сувилагч бүрийн мэдлэг, ур чадварын тасралтгүй хөгжил нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах үндэс юм.
Үнэлгээнд идэвхтэй оролцсон нийт сувилагч нартаа баяр хүргэж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн, иргэдэдээ ээлтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх үйлсэд нь амжилт хүсье!