
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор "Бүх нийтийн их цэвэрлэгээ" зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд оролцож, орчин тойрноо цэвэрлэн сумынхаа хөгжил, тохижилтод хувь нэмрээ оруулсан:
✨ Аж ахуйн нэгж, байгууллагууд
✨ Идэвхтэн иргэд, сургуулийн сурагчид, айл өрхүүддээ талархал илэрхийлье!
💚 Уриалга: Цэвэрлэхээс илүүтэй ЦЭВЭР БАЙЛГАХ нь чухал тул хог хаягдлаа зориулалтын цэгт төвлөрүүлж, цэвэр орчныг хамтдаа бүтээцгээе.🧹
ЖИЧ: Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.6,7 заалтыг үндэслэн сумын төвд оршин суудаг иргэдээс цэвэрлэгээнд огт гардаггүй болон хогийн цэг хүртэл явж цэвэрлээнд оролцоогүй иргэдийг 30 нэгжтэй тэнцэх, ААН-г 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ноогдуулж байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг төвлөрүүлэх зардалд зарцуулна."ЦЭВЭР ОРЧИН - ЭРҮҮЛ АМЬДРАЛ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ