
🔎 Юу өөрчлөгдсөн бэ, хэзээ өөрчлөгдсөн бэ? Энэхүү энгийн асуулт нь эмийн гаж нөлөөг сэжиглэн илрүүлэхэд тусална.
👩⚕️ Эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн эмчилгээний явцад эмчлүүлэгчид илэрч буй шинж тэмдэг, биеийн байдлын өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, дараах зүйлсийг харгалзан үзээрэй.
→ Эмийг шинээр эхэлсэн, зогсоосон эсвэл тунг нь өөрчилсөн үү?
→ Эмийн харилцан үйлчлэл үүссэн байж болох уу?
→ Эмийн цувралтай холбоотой асуудал байж болох уу?
→ Шинж тэмдэг хэвийн бус эсвэл удаан хугацаанд үргэлжилж байна уу?
→ Лабораторийн шинжилгээний хэвийн бус үр дүн гарсан уу?
→ Эмийн хордлого эсвэл эмчилгээ үр дүнгүй байх нөхцөл үүссэн байж болох уу?
Таны мэргэжлийн мэдлэг, туршлага нь анзаарагдахгүй өнгөрч болзошгүй эмийн гаж нөлөөг илрүүлэхэд чухал үүрэгтэй.
✅ Эмийн гаж нөлөөг үл тоомсорлолгүй мэдээлж, эмийн аюулгүй байдлыг бусдын төлөө сайжруулахад хувь нэмрээ оруулаарай!
#MedSafetyWeek #PatientSafety #pharmacovigilancejobs #ээххзг