
Уг түүхэн ойг тохиолдуулан "МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР" аяны үндэсний бичиг соёл агуулгын хүрээнд Богд Хааны Ордон Музейгээс хүүхэд, залууст зориулсан “ӨӨРӨӨ ТОДОРСОН ГЭГЭЭ” боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ удаа ”Шинэ Монгол” Ерөнхий боловсролын сургуулийн 9 ангийн 5 бүлгийн 120 гаруй хүүхэд Богд Хааны Ордон Музейг үзэж, тус хөтөлбөрт хамрагдлаа.
🌀Соёмбо үсгийн гайхамшиг:
• 16 эгшиг, нийт 90 орчим үсэгтэй.
• Хэвтээ болон босоо аль ч хэлбэрээр бичиж болдог хосгүй зохиомжтой.
• Анхны буюу титэм дүрс нь өнөөдөр Монгол Улсын төрийн сүлдэнд залран, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон мөнхөрчээ.
✨Аяны ач холбогдол:
Энэхүү аян нь монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлж, эх хэл, түүх, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн уламжлах, улмаар үндэсний оюун санааны дархлааг чангатгах чухал зорилготой юм.
✨ Өв соёлоо дээдлэн, үндэсний бахархлаа хамтдаа бэхжүүлцгээе!