
🔖Тус үзэсгэлэн нь 1950-иад оноос 1980-аад оны сүүл үе хүртэлх Монголын төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц, шинжлэх ухааны хөгжлийг хамарсан өргөн агуулгатай. Музейн цуглуулгаас гадна хувь хүн, бусад албан байгууллагад хадгалагдаж буй сонирхолтой, дурсамжтай олон үзмэр үзэсгэлэнд дэлгэгдэгдсэн байна.
“Социализмаар аялцгаая” нь ахмад үеийн дурсамжийг сэргээж, залуу үед XX зууны түүхийн нэгэн хэсгийг танин мэдүүлэхийн зэрэгцээ музейн сан хөмрөгийг эргэлтэд оруулж, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
Монгол хүн бүр үндэсний бахархлаа бүтээлч үйлсээрээ илэрхийлье!
Дэлгэрэнгүй мэдээллийг: Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia