.jpg)
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: Ч:17Б (Баруун 4 зам-Их тойруу) чиглэлийн 13-260 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн ашиглалтын албаны даргад жолоочийг дотооддоо сургалтад суулгаж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-268 гарааш дугаартай жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 5-268 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-ыг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Сутайн буянт” ХХК-ийн ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлийн 2-188 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 2-188 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:71 (120 мянгат-Сүхбаатарын талбай) чиглэлийн 01-029 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-029 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-080 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад 1-080 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:76 (Архивын ерөнхий газар-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 03-177 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьсан. Түүнчлэн маш удаан мөлхөж явсан.
Шийдвэрлэлт: 3-177 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-063 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-063 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:73 (ТЭЦ-4-Зунжин ХТ) чиглэлд явж байсан 4-044 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 4-044 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: 11-030 гарааш дугаартай автобусны жолооч Ч:51 (3,4-р хороолол-Дүнжингарав) чиглэлд ажиллахдаа автобусны чиглэл асуусан чинь хэл амаар доромжиллоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 11-030 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Трансбус” ХХК-ийн ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: 1-045 гарааш дугаартай автобусны жолооч Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд ажиллахдаа 11-р байрны буудалд зогсож хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 1-045 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: 13-289 гарааш дугаартай автобусны жолооч Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд ажиллахдаа Толгойтын эцсээс суугаад гар утасны апп уншуулах хооронд хэл амаар доромжилж, 10-н буудалд буулгасан.
Шийдвэрлэлт: 13-289 гарааш дугаартай жолоочид ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Эрдэм транс” ХХК-ийн ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлд явж байсан 1-098 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-098 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.