
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 153 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Орон сууц хувьчлах товчоо” хуралдаж, "Орон сууц өмчлөх эрхийн бичиг"-тэй Батсүмбэр сумын иргэн А.Алтанхуяг, Д.Есэнсау, "Өмчлөх эрхийн гэрчилгээ"-г үрэгдүүлсэн Зуунмод сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Батсүх нарын өргөдлийг хүлээн авч, орон сууцны хувьчлалын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.