
Замын хөдөлгөөнд-Зөв үлгэрлэл аяны хүрээнд ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон өөрсдийн санаачилгаар доод /Есөн-Эрдэнэ/ захын Их номин, Цэлмэг өглөө барилгын өмнөх талбайн явган хүний гарцын замын тэмдэг бүдгэрч арилж, харагдахгүй болсон байсныг Цагаан будгаар өнгийг тодруулж будсан байна.
Энэ ажил нь Иргэд, сурагчдад Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, Ногоон гэрэл, цагаан шугамын аюулгүй зорчих нөхцлийг хангаж бусдад зөв үлгэрлэл үзүүлжээ.
Нийтийн ашиг сонирхолын төлөө шинийг санаачлан хэрэгцээтэй ажил хийсэн танай хамт олонд болон биечлэн гүйцэтгэсэн Урьдчилан мэдээлэх инженер Э.Бат-Очир, Баянхонгор өртөөний техникч О.Сумъяабазар, Жолооч – техникч С.Батнасан нарт талархал илэрхийлье.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС