Нийгмийн даатгалын үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа эхэллээ
мэдээ•2026-11-03 08:02•0• Баярсайхан Баянжаргал (Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн) Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас иргэд, даатгуулагчдад үзүүлж буй нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгааг эхлүүллээ. Энэхүү судалгаа нь 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно.
Иргэд та бүхэн дараах хэлбэрээр санал асуулгад оролцох боломжтой:
Цахим холбоосоор нэвтрэх: https://portal.ndaatgal.mn эсвэл https://ee.kobotoolbox.org/x/4UxqyGth
Ухаалаг утасны камер ашиглан зориулалтын QR кодыг уншуулах
Нэмэлт мэдээлэл авах, холбоо барих:
Утас: 7017-5959
Цахим шуудан: songinohairhan@ndaatgal.mn
Нийгэм
Нийгмийн хамгаалал
Бусад