
УС БОЛ ҮНЭ ЦЭНТЭЙ НӨӨЦ
💧Хэрэглэсэн усыг зохих технологиор цэвэрлэж, чанарын шаардлагад нийцүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээ болон хүрээлэн буй орчны тодорхой хэрэгцээнд дахин ашиглах боломжтой юм. Үүнийг MNS 6734:2025 “Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага” стандартаар зохицуулдаг.
📘Тус стандартад цэвэрлэсэн усыг машин угаах, зам талбайн тоос дарах, угаах, суултуур зайлах, бетон бэлтгэх, нүүрс угаах, гал түймэр унтраах зэрэг олон зориулалтаар ашиглахаар тусгажээ. Тухайлбал: Дахин ашиглах усны pH үзүүлэлт нь зориулалтаасаа хамааран 6–9 эсвэл 6–8-ын хооронд байна.
⚠️Түүнчлэн цэвэрлэсэн ус дамжуулах шугам хоолойг ундны уснаас ялгаж таних зорилгоор нил ягаан өнгийн дэвсгэр дээр цагаан үсгээр “Анхаар-цэвэрлэсэн хаягдал ус, уухыг хориглоно” гэсэн тэмдэглэгээ байрлуулах шаардлагатай. Цэвэрлэсэн усыг дахин ашиглах нь усны нөөцийг хэмнэх, цэвэр усны хэрэглээг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
📲Та Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг дараах QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж аваарай.
#СтандартаарСоёлжъё