
🇲🇳🇯🇵"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл Соден компанийн гүйцэтгэх захирал Такеши Фучиваки, зөвлөх нартай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
✅Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол, эрчим хүч хуримтлуурын систем, нарны цахилгаан станц, цахилгаан автомашин цэнэглэх шийдэл болон эрчим хүчний менежментийн чиглэлээр хэрэгжүүлж болох хамтын ажиллагааг хэлэлцэв.
🇯🇵Япон Улсын "Soden" компани нь ухаалаг удирдлагын системд суурилсан виртуал цахилгаан станц, батарей хуримтлуур, нарны цахилгаан станц, цахилгаан автомашины цэнэглэгч болон эрчим хүчний менежментийн шийдлүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
➡️Төслийн хэрэгцээ, техникийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг нарийвчлан судалж, хамтын ажиллагааны дараагийн алхмыг тодорхойлохоор талууд санал нэгдлээ.