
🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн уулзалтын үеэр Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манлайлах боломжийг хэлэлцэв.
📊Ерөнхий сайд усны хөрөнгө оруулалтыг үндэсний усны аюулгүй байдлыг хангах урт хугацааны нэгдсэн бодлоготой уялдуулах шаардлагатайг онцоллоо.
➡️Үүнд ундны усны аюулгүй байдал, усны нөөцийн судалгаа, гадаргын усны хуримтлал, экосистемийн сэргэлт болон санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх асуудал багтаж байна.
💧Усны хүртээмж, аюулгүй байдал нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанартай салшгүй холбоотой.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг дэмжин ажиллаж байна.