
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Шүүх шинжилгээний байгууллага уг арга хэмжээнд оролцож иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл явц, шүүх шинжилгээний сургалт, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ, хууль эрх зүй, галт зэвсгийн хонгио, хошууны сан бүрдүүлэлт болон цахим үйлчилгээний талаар мэдээлэл өгч байна.
Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар таван жилийн хугацаатай олгодог. Энэ хүрээнд 2023 оноос хойш нийт 242 иргэнийг шүүх шинжилгээний сургалтад хамруулж, тусгай мэдлэг бүхий 177 иргэнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байна.