Арвин их ургац хураан авсан тариаланчдынхаа нөр их хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг алдаршуулах “АЛТАН НАМАР - 2026” ургацын баярыг 11 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол туургаан театр”-т, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалт, зах зээлийг нэмэгдүүлэх “НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН 2026” үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд “Спортын ордон”-д тус тус зохион байгуулна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.