
✅ Тээвэрлэлт, засвар үйлчилгээний хэсгийн ажилтан, албан хаагчид улсын чанартай авто замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
🚛 Тус ажлын хүрээнд Баруун талын Петровис шатахуун түгээх станцаас хогийн цэг хүртэлх 15 км авто замын дагуу цэвэрлэгээ хийж, ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэн тээвэрлэлээ.
🌿 Орчны цэвэр цэмцгэр байдлыг хангах, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
ЦЭВЭР ОРЧИН – БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА!