.jpg)
Ур чадварын уралдаан дараах чиглэлээр явагдлаа.
1. Мэргэжлийн боловсролын сургалтын ур чадварын уралдаан:
🌲 Модлог ургамлын үр танин нэрлэх
🌲 Ойн хөнөөлт шавж таних
🌲 Тарьц суулгацыг технологийн дагуу зөв тарьж суулгах
🌲 Бөөрөнхий модыг хосолмол болон нарийвчилсан хөрөөдөлтөөр хэрчимлэн тайрах
2. Техникийн боловсролын сургалтын ур чадварын уралдаан:
🌲 GPS ашиглан өгөгдсөн цэгийн байршил тогтоох
🌲 Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ерөнхий шаардлага /MNS6840:2020/-ыг баримтлан дээж талбай тусгаарлах
🌲 Тусгаарласан талбайн ойн нөөцийг тогтоох
🌲 Тухайн ойн талбайд авч хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөн тайлбарлах
Мэргэжлийн боловсролын сургалтын ур чадварын уралдаанд Ойн аж ахуй 3а ангийн Ж.Хүслэн, Ё.Анужин, Г.Гэрэлчулуун, Ойн аж ахуй 1б ангийн Г.Тэмүүлэн нар амжилттай оролцож ДЭД байр эзэллээ. Уралдаанд амжилттай оролцсон нийт суралцагчдадаа болон бэлтгэсэн багш Б.Галя, Арга зүйч Л.Туул нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 👏👏👏