
Төрөөс соёлын талаар баримталж буй бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулагдаж буй "Нийтийн цэнгээнт бүжиг заах арга зүй" сургалт "Бататгал хичээл", "Нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулах нь" практик хичээлээр үргэлжлэн дуусч, суралцагчдад Нийтийн цэнгээнт бүжгийн сургагч багш БАТЛАМЖ, "Нийтийн цэнгээнт бүжгийн "СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР"-ийг гардуулан өглөө.
Тус сургалтыг зохион байгуулахад сургагч багш, арга зүй, сургалтын танхимаар ханган хамтран ажилласан "ЗӨВ ЦАГ БҮЖГИЙН КЛУБ"-ын удирдланын баг, багш дасгалжуулагчаар ажиллаж сургалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулсан Р.Амаржаргал, н.Банди, Л.Оюунжаргал нарт гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье!
Сургалтаа амжилтттай дүүргэсэн сумдын Соёлын төвүүдийн нийтийн цэнгээнт бүжгийн сургагч багш нарт халуун баяр хүргэн бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн эрүүл зөв амьдралын хэв маяг, дадал хэвшилд уриалах, амьдралын чанарыг өсөн нэмэгдүүлэх их үйлсэд нь амжилт хүсье