.png)
2026 оны 10 дугаар сарын 26-30-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Төв аймгийн Сэргэлэн, Сонгино сумын 220 кВ-ийн 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 194 зүгээр тулгуураас 238 дугаар тулгуур дуустал угсралтын ажил, Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн тоног төхөөрөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хиймэл оюун ухаанд суурилсан телехяналтын систем, тоног төхөөрөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой эмнэлгийн тоног төхөөрөмж, Яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, Стандарт хэмжилзүйн газрын Хэмжил зүйн даралтын эталоны лабораторийн шингэний ачаат бүлүүрт манометр, дагалдах хэрэгслүүд , Завхан аймгийн Сантмаргаз болон Баянтэс сумдын Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голын төмөр бетон 265 у/м гүүр, 14.2 км хатуу хучилттай авто зам, Завхан аймгийн Тэс сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 14 дүгээр цэцэрлэгийн барилга, Хэнтий аймгийн Норовлин сумын “Шихихутаг, нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын барилгын нэмэлт ажил, Хэнтий аймгийн Батширээт сумын соёлын төвийн барилга тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.