
"Хөдөлгөөнт оффис" 2 дахь өдрөө иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. Тодруулбал, дүүргийн менежер Ц.Анхбаяр, ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Т.Эдмон, Нийгмийн даатгалын газрын дарга Б.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Д.Батцэнгэл, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын захирал Э.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй баг дүүргийн 6-10 дугаар хороонд өнөөдөр ажиллаж төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн хороонд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн иргэдийн санал хүсэлтийг сонсож, улсын бүртгэл, газар зохион байгуулалт, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний холбогдох мэргэжилтнүүд үйлчилгээг газар дээр нь үзүүлэв.