
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос нийслэлийн хэмжээнд анхлан иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь хүргэхээр "Хөдөлгөөнт оффис"-ын үйлчилгээг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр дүүргийн менежер Ц.Анхбаяр, ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Т.Эдмон, Нийгмийн даатгалын газрын дарга Б.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ичинноров нарын бүрэлдэхүүнтэй баг 1-5 дугаар хороонд ажиллав. Энэ үеэр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн хороонд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, улсын бүртгэл, газар зохион байгуулалт, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний холбогдох мэргэжилтнүүд иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.